Авлигын индекс тооцох судалгааны ажилд Олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна /2011.08.29/

A- A A+
Авлигын индекс тооцох судалгааны ажилд Олон улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна /2011.08.29/
Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 1.8.3, Монгол Улсын Их хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор хүлээсэн үүргийн дагуу Авлигатай тэмцэх газраас Авлигын индексийг хоёр дахь удаагаа 2011 онд тооцож гаргахаар бэлтгэж байна.

Авлигын индекс тооцон гаргах судалгаагаар бодлого боловсруулагчид, Засгийн газар, яамд болон нутгийн захиргааны байгууллагуудын авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны үр дүнг үнэлж дүгнэх, цаашдын үйл ажиллагаандаа ашиглахад шаардлагатай мэдээллийг нэгтгэн цуглуулж, дүн шинжилгээ хийдэг.

Уламжлал ёсоор олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг Авлигын индексийг тооцох судалгааны ажлын явцад хөндлөнгийн хяналт тавих түүнчлэн судалгааны үр дүнг сурталчлах, нөлөөллийн үйл ажиллагаанд ашиглах зэргээр бидэнтэй хамтран ажиллаж авлигатай тэмцэх үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулахыг урьж байна.

Та бүхэн доорх хаягаар хандана уу.
Хаяг: 5-р хороо, Сөүлийн гудамж 41, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол Улсын Авлигатай тэмцэх газар.
Утас: 70112565, 70113565
Электрон шуудан: gbbatzorig@iaac.mn, davaasuren@iaac.mn

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба


Invitation/Announcement

We invite international and civil society organizations to cooperate with IAAC in conducting survey on Corruption Index of Mongolia for 2011.

In 2009 according to duty per Provision 18.1.3 of Article 18 of the Anti-Corruption Law of Mongolia, Independent Authority against Corruption (IAAC) of Mongolia compiled and released to public the Corruption Index of Mongolia for 2009. In this year IAAC is going to conduct second survey on Corruption Index of Mongolia for 2011.

Information obtained through the survey on Corruption Index is to evaluate outcome of anti-corruption activities that were implemented by decision makers, government, ministries and local administrative institutions and to use planning of further activities are collected and analysis are done.

As a tradition, we are inviting international and civil society organizations to cooperate with us and contribute in anti-corruption activities through independent monitoring of survey to compile Mongolian Corruption index; promote survey findings and; use the survey findings in advocacy campaigns.

Please contact us following address:
Address: Independent Authority against Corruption of Mongolia, 5th khoroo, Seoul Street 41, Sukhbaatar district, Ulaanbaatar city, Mongolia.
Telephone: 70112565, 70113565
Email address: gbbatzorig@iaac.mn, davaasuren@iaac.mn

Research and Analysis’ Service of Independent Authority against Corruption