УРАН БҮТЭЭЛЧДИЙН ДУНД “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ” ШАГНАЛЫН ЦОМЫН ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

A- A A+
УРАН БҮТЭЭЛЧДИЙН ДУНД “ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ” ШАГНАЛЫН ЦОМЫН ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА
Монгол Улсын
Авлигатай Тэмцэх Газар

Уралдааны зорилго:
Монгол Улсын Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж тэдгээр үйлсийг олон нийтэд таниулах, сурталчлах, бусдад үлгэр дуурайл болгох, улмаар үндэсний шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор санаачилсан “Шударга ёсны төлөө” шагналын цомын загварыг шалгаруулах зорилгоор уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:
“Шударга ёсны төлөө” шагналын зорилго, агуулгад нийцсэн, шударга ёсны төлөөх гэрэл гэгээтэй хүсэл, тэмүүллийг илтгэсэн, шударга ёсыг бэхжүүлэхийн тулд хүнд бэрхийг даван туулсан, шударга ёсны үнэ цэнийг шилдэг санаа, уран сэтгэмж, зөв шийдлээр харуулах уран санаагаар баяжуулан зохиомжилсон байна.
Цомын загварыг шилэн хийцээр хийхэд тохиромжтой, утга, зорилгоо шууд илэрхийлэхүйц ойлгомжтой байхаар урлах бөгөөд утга санааг бодитоор төсөөлөх боломжтой макет, загвар, тайлбар /ажлын зураг/ -ыг хамтад нь ирүүлнэ.
Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

Бүтээл ирүүлэх хугацаа:
2011 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 18.00 цагаас өмнө Авлигатай тэмцэх газарт авчирч өгөх буюу munkhtungalag@iaac.mn цахим шуудангаар илгээж болно.
Шалгарсан бүтээлд олгох шагнал:
Уралдаанд ирүүлсэн материалыг дараах байр эзлүүлэн шагнал олгоно.
I байр /1/ 500.000 төгрөг
II байр /1/ 300.000 төгрөг
III байр /1/ 200.000 төгрөг

Холбоо барих:
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Т.Мөнхтунгалагтай 8810-0404, 7011-2465 дугаарын утсаар холбогдож, дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.