ТЕНДЕРИЙН УРИЛГА /2011.10.14/

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА /2011.10.14/
Огноо : 2011 оны 10 дугаар сарын 14
Тендер шалгаруулалтын нэр: Хяналтын камерийн бичлэгийн төхөөрөмж нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ТТ 11/02

Авлигатай тэмцэх газар эрх бүхий тендерт оролцогчдоос Хяналтын камерийн бичлэгийн төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 15000 төгрөгөөр (бэлэн бусаар) Төрийн сан банк 900033001 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 20хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт нийт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2011 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2011 оны 11 дугаар сарын 14-ний өдрийн 11.00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот-14250, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-41
Авлигатай тэмцэх газар, 201 тоот
Утас: 70112456, 70112457
Факс: 70112458
И-мэйл: contact@iaac.mn