Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа дууслаа /2012.02.16/

A- A A+
Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх хуулийн хугацаа дууслаа /2012.02.16/
Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах албан тушаалтнууд 2 дугаар сарын 15-ны дотор 2011 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ холбогдох байгууллагад гаргаж бүртгүүллээ. Авлигатай тэмцэх газарт хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг нэгтгэж ирүүлдэг төрийн болон нутгийн захиргааны төв байгууллагуудаас ирүүлсэн урьдчилсан мэдээгээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлбэл зохих 58000 орчим албан тушаалтны 99,7 хувь нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн байна.

Дээрх байгууллагууд албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авч дууссанаас хойш 14 хоногийн дотор хөрөнгө, орлогын мэдүүлгийн тайлан, мэдээг Авлигатай тэмцэх газарт ирүүлэх юм.