Авлигатай тэмцэх газар "Авлигын эсрэг хамтдаа" арга хэмжээг зохион байгуулна /2012.10.04/

A- A A+
Авлигатай тэмцэх газар
Авлигатай тэмцэх газрын уламжлалт “Авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг 2012 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 11.00-14.00 цагт “Элит” төвийн хурлын танхимд зохион байгуулна.

Арга хэмжээний зорилго: Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг танилцуулах, хэрэгжилтийн талаар мэдээлэх, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, бусад мэдүүлэг, мэдэгдлийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгөх, иргэдийн сонирхсон асуултад хариулах, өргөдөл, гомдол, мэдээлэл, санал хүлээн авах.

Арга хэмжээний тухай: Арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчилна:
  • Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн тандалт, ажиглалт, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулна.
  • Төрийн үйлчилгээнд оршиж буй нийтлэг алдаа дутагдал, зөрчлийг арилгах ажлын төлөвлөгөө боловсруулахад санал авна.
  • Нийтийн албан тушаалтнуудад хуулиар тогтоосон 12 төрлийн хориглолт, хязгаарлалтын талаар арга зүйн зөвлөгөө өгнө.
  • Иргэд, олон нийтэд тулгамдсан асуудлаар харилцан ярилцлага өрнүүлнэ.
  • Авлигын индексийн 2011 оны дүнг танилцуулна.
  • Төрийн байгууллагуудын шударга байдлын түвшний үнэлгээний дүнг танилцуулна.
  • Төрийн байгууллагын үйл ажиллагааны талаар гомдол, мэдээлэл хүлээн авна.
  • Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар заавар зөвлөгөө өгч, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулна. 
  • Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авна. 
  • Санал асуулгын хуудсаар санал хүлээн авна. 
  • Авлигатай тэмцэх газрын www.iaac.mn цахим хуудас болон twitter, facebook хуудсыг олон нийтэд танилцуулна.
  • Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны талаар санал, хүсэлт хүлээн авна.
Ярилцлага өгөх албан тушаалтан: Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Наранбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэнгээ, Судалгаа шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Д.Дуламсүрэн, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат нар.

Дэлгэрэнгүй мэдээллийг 8810-0404 /Т.Мөнхтунгалаг/ дугаарын утсаар лавлана уу.