Сургалт зохион байгуулав /2012.11.02/

A- A A+
Сургалт зохион байгуулав /2012.11.02/
Авлигатай тэмцэх газар, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн хамтран төрийн албан хаагчид, хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд зориулан “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ойлгож, хэрэглэх нь” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ба Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ажилтнууд болон Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөний зөвлөх С.Оюунтуяа, судлаач А.Мөнхнаран нар оролцож, “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн танилцуулга”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Нийтийн албан тушаалтанд хуулиар юуг зөвшөөрч, юуг хориглох вэ”, “Хувийн ашиг сонирхлоо хэрхэн мэдүүлэх вэ, ашиг сонирхлын мэдүүлгээ гаргахад анхаарах зүйл”, “Сонирхлын зөрчлийн талаарх олон улсын туршлага” зэрэг сэдвүүдээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.