Нийгмийн даатгал, газрын алба, татварын байгууллагуудын шударга байдлын үнэлгээ /2013.01.24/

A- A A+
Нийгмийн даатгал, газрын алба, татварын байгууллагуудын шударга байдлын үнэлгээ /2013.01.24/
Төрийн байгууллагуудын шударга байдлын түвшинг тухайн байгууллагаар үйлчлүүлж буй иргэдээр үнэлүүлсэн тухай судалгааны дүнг Авлигатай тэмцэх газар цувралаар мэдээлж байгаа билээ. Энэ удаад нийгмийн даатгал, газрын алба, татварын байгууллагын шударга байдлын түвшинг иргэд хэрхэн үнэлсэн талаар танилцуулж байна.

Нийгмийн даатгалын байгууллагын төсөв, санхүүгийн мэдээлэл нээлттэй биш байна

Нийгмийн даатгалын байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ 3.60 гарсан нь судалгаанд хамрагдсан төрийн бусад байгууллагын дунджаас 0.22 пунктээр илүү байна. Нийгмийн даатгалын байгууллага, албан хаагчийн хувьд хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал, албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал болон олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж буй байдал зэргийг судалгаанд оролцсон иргэд онцлон үнэлжээ.
Харин иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгах байдал, үйлчлүүлэгчдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх, байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал, төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх зэрэг асуудлын хувьд иргэд, үйлчлүүлэгчдийн хүлээсэн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй байгаа аж.

Нийгмийн даатгалын байгууллагын шударга байдлын дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ болон төрийн байгууллагын дундаж, тэдгээрийн зөрүү

Үзүүлэлт

Нийгмийн даатгалын байгууллага

Төрийн байгууллагын дундаж

Зөрүү

Хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал

3.96

3.68

0.28

Албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал

3.80

3.52

0.28

Албан хаагчдын ёс зүйтэй байдал

3.83

3.64

0.19

Албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал

3.93

3.62

0.30

Иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх

3.42

3.29

0.13

Байгууллагын удирдлага (дарга) хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй байдал

3.60

3.46

0.14

Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны талаарх (дүрэм, журам, стандарт) мэдээллийн энгийн, ойлгомжтой байдал

3.67

3.48

0.19

Төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал

3.84

3.44

0.40

Төрийн байгууллага, албан хаагч олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж буй байдал

3.64

3.34

0.30

Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал

3.32

3.17

0.15

Төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх

3.40

3.25

0.15

Төрийн байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал

3.06

2.71

0.35

Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал

3.33

3.20

0.13

Нийгмийн даатгалын байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ

3.60

3.38

0.22


Газрын албаны шударга байдлын үнэлгээ доогуур байна

Газрын албаны шударга байдлын түвшний үнэлгээ 3.22 гарсан нь үнэлгээнд хамрагдсан төрийн бусад байгууллагуудын дунджаас 0.16 пунктээр доогуур байна. Газрын албаны хувьд шударга байдлын бараг бүх дэд үзүүлэлтийн үнэлгээ төрийн байгууллагын дунджаас доогуур гарав. Тухайлбал, албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал, албан хаагчдын ёс зүйтэй байдал болон төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал зэрэг дэд үзүүлэлтийн үнэлгээ төрийн байгууллагуудын дунджаас 0.26 хүртэл пунктээр доогуур байгаа нь салбарын шударга байдлын түвшний үнэлгээ нийт төрийн байгууллагын дунджаас доогуур гарахад нөлөөлсөн байна.

Шударга байдлын түвшний үнэлгээний дэд үзүүлэлтүүдээс хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал, байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх зэрэг үзүүлэлтүүд хамгийн бага үнэлгээтэй байна.

Газрын албаны шударга байдлын дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ болон төрийн байгууллагын дундаж, тэдгээрийн зөрүү

Үзүүлэлт

Газрын алба

Төрийн байгууллагын дундаж

Зөрүү

Хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал

3.52

3.68

-0.16

Албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал

3.26

3.52

-0.26

Албан хаагчдын ёс зүйтэй байдал

3.41

3.64

-0.23

Албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал

3.44

3.62

-0.18

Иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх

3.15

3.29

-0.14

Байгууллагын удирдлага (дарга) хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй байдал

3.34

3.46

-0.12

Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны талаарх (дүрэм, журам, стандарт) мэдээллийн энгийн, ойлгомжтой байдал

3.34

3.48

-0.14

Төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал

3.21

3.44

-0.23

Төрийн байгууллага, албан хаагч олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж буй байдал

3.25

3.34

-0.09

Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал

3.02

3.17

-0.15

Төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх

3.11

3.25

-0.14

Төрийн байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал

2.61

2.71

-0.10

Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал

3.20

3.20

0.00

Газрын албаны шударга байдлын түвшний үнэлгээ

3.22

3.38

-0.16


Татварын алба иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгадаггүй гэж иргэд үнэлжээ

Татварын албаны шударга байдлын түвшний үнэлгээ 3.58 гарсан нь үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудын дунджаас 0.20 пунктээр дээгүүр байна. Татварын албаны хувьд төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал, албан хаагчдын соёлтой боловсон үйлчилж буй байдал, албан хаагчдын ёс зүйтэй байдал, хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал, гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал, төрийн байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал зэрэг дэд үзүүлэлтийн үнэлгээ төрийн байгууллагуудын дунджаас 0.24-0.32 пунктээр дээгүүр байгаа нь салбарын шударга байдлын түвшний үнэлгээ нийт төрийн байгууллагын дунджаас дээгүүр гарахад нөлөөлжээ.

Гэвч үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал, иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал, иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх зэрэг асуудалд иргэд тааруу үнэлгээ өгчээ.

Татварын албаны шударга байдлын дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ болон төрийн байгууллагын дундаж, тэдгээрийн зөрүү

Үзүүлэлт

Татварын байгууллага

Төрийн байгууллагын дундаж

Зөрүү

Хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал

3.94

3.68

0.26

Албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал

3.72

3.52

0.20

Албан хаагчдын ёс зүйтэй байдал

3.91

3.64

0.27

Албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал

3.93

3.62

0.30

Иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх

3.39

3.29

0.10

Байгууллагын удирдлага (дарга) хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй байдал

3.66

3.46

0.20

Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны талаарх (дүрэм, журам, стандарт) мэдээллийн энгийн, ойлгомжтой байдал

3.67

3.48

0.19

Төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал

3.77

3.44

0.32

Төрийн байгууллага, албан хаагч олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж буй байдал

3.44

3.34

0.10

Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал

3.31

3.17

0.14

Төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх

3.40

3.25

0.16

Төрийн байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал

2.95

2.71

0.24

Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал

3.45

3.20

0.25

Татварын байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ

3.58

3.38

0.20