Зарим яам, аймгийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн явц хангалтгүй байна /2013.02.01/

A- A A+
Зарим яам, аймгийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн явц хангалтгүй байна /2013.02.01/
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэж хүлээн авах ажлыг зохион байгуулж байна. Энэ жилийн бүрдүүлэлтийн хувьд цахим болон цаасан хэлбэрээр мэдүүлэг гаргагчдын мэдүүлгийг бүртгэж хүлээн авч байгаа бөгөөд 2013 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар бүдүүлэлтийн явц улсын хэмжээнд 65 хувьтай байна.

Энэ жилийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг Дундговь, Баянхонгор, Завхан аймаг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрууд хангалттай түвшинд хэрэгжүүлж, харин Эрүүл мэнд яам, Гадаад харилцааны яам, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай аймгууд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулийн дагуу бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хангалтгүй түвшинд зохион байгуулж байна.