АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА

A- A A+
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС МЭДЭЭЛЖ БАЙНА
Нийтийн албан тушаалтнаас хуулийн дагуу 2012 оны Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах үйл ажиллагаа улсын хэмжээнд 85 хувьтай өрнөж байна. Энэ жилийн бүрдүүлэлтийн хувьд нийтийн албан тушаалтнаас мэдүүлгээ цаасаар гаргахаас гадна цахим хэлбэрээр хүлээн авч байгаа онцлогтой тул дараах зөвлөмжид анхаарлаа хандуулахыг хүсье.

Нийтийн албан тушаалтан Та:

А. Интернэтийн сүлжээнд холбогдох боломжтой бол мэдүүлгээ meduuleg.iaac.mn хаягаар орж, мэдүүлнэ. Энэ тухай зөвлөмжийг дараах байдлаар хүргэж байна. Үүнд:
  • Нийтийн албан тушаалтан Та өөрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаас мэдүүлгийн системд нэвтрэх нэр, нууц үгийг авна. Танд заавал цахим шуудан /и-мэйл/-гийн хаяг байх шаардлагатай.
  • Танд нууц үг очсоноос хойш 24 цагийн дотор тус програмд нэвтрэн орсон байх ёстой. Хэрвээ 24 цагийн дотор нэвтрэн орж амжаагүй тохиолдолд “Нууц үг сэргээх” холбоосоор орж өөрийнхөө нууц үгийг сэргээж авах боломжтой. 
  • www.meduuleg.iaac.mn цахим хуудсан дахь мэдүүлгийн бүрдүүлэлтийн програмд өөрийн нэр, нууц үгээ ашиглан нэвтэрнэ. 
  • ХАСХОМ цэсэн дэх “ХАСХОМ мэдүүлэгчийн дэлгэрэнгүй” хэсэгт нэвтэрч хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ цахим хэлбэрээр мэдүүлнэ. 
  • Цахим хэлбэрээр мэдүүлсэн мэдүүлгээ хэвлэж, өөрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтанд цаасаар бүртгүүлнэ.
Б. Харин интернэтийн сүлжээнд холбогдох боломжгүй тохиолдолд өөрийн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хадгалах эрх бүхий албан тушаалтнаар дамжуулан “EXCEL” формыг ашиглан мэдүүлгийг гаргах боломжтой юм.

Жич:
  • Мэдүүлгийг бүртгүүлэх эцсийн хугацаа 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дуусахыг анхааруулж байна.
  • Мэдүүлэгтэй холбоотой заавар, зөвлөмжийг видео хэлбэрээр гаргасан бөгөөд meduuleg.iaac.mn хаягаар орж “Нэвтрэх форм” хэсгийн “Тусламж” цэс рүү орж танилцана уу.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР
Утас: 70112469