Мэдүүлгийн хяналт шалгалтаар нийт 18 албан тушаалтанд хариуцлага тооцууллаа /2013.03.11/

A- A A+
Мэдүүлгийн хяналт шалгалтаар нийт 18 албан тушаалтанд хариуцлага тооцууллаа /2013.03.11/
2013 оны эхний 2 сарын байдлаар нийт 78 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэд, байгууллагын өргөдөл, гомдлын дагуу шалгалаа.

Дээрх шалгалтын хүрээнд нийт 18 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас 2 албан тушаалтанд сануулах, 9 албан тушаалтанд сарын цалинг 30 хүртэл хувиар бууруулах, 4 албан тушаалтанд албан тушаал бууруулах, 2 албан тушаалтныг ажлаас халах арга хэмжээг тооцуулсан байна.

Мэдүүлгийн хяналт шалгалтын байдлаас үзэхэд мэдүүлэг гаргагчид Авлигын эсрэг хууль тогтоомж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос баталсан “Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хадгалах журам”-д заасны дагуу мэдүүлж хэвшиж байгаа боловч зарим албан тушаалтнуудын хувьд хөрөнгө, орлогоо мэдүүлэхгүй байх, орхигдуулах, хөрөнгө, орлогын эх үүсвэрийг хангалтгүй тайлбарлах зэрэг зөрчил түгээмэл байна.