Ажлын уулзалт хийв /2013.03.12/

A- A A+
Ажлын уулзалт хийв /2013.03.12/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, ахлах ажилтан Б.Батзориг нар АНУ-ын Азийн сангийн Засаглал, ил тод байдлыг дэмжих төслийн шинээр томилогдсон удирдагч Басанта Покхарел болон тус сангийн ажилтнуудтай уулзан, цаашид хамтран ажиллах асуудлаар санал солилцож ярилцав.

Авлигатай тэмцэх газар нь АНУ-ын Азийн сантай 2013 онд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд энэ хүрээнд авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээ хэрэгжүүлэх юм байна.