Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг баруун аймагт ажиллаж байна /2013.03.15/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг баруун аймагт ажиллаж байна /2013.03.15/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон тэргүүтэй ажлын хэсэг баруун аймгууд дахь ажлаа эхлүүллээ. Одоогоор ажлын хэсэг Хөвсгөл, Завхан аймагт ажиллаад байна. Тэд Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт ажиллах юм.

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг он гарсаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудад тус тус ажилласан бөгөөд орон нутгийн иргэд, олон нийттэй уулзаж санал хүсэлтийг нь сонсох, төрийн болон төрийн өмчит байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, төрийн байгууллагуудын иргэдэд үйлчилгээ үзүүлэх хэсгүүдэд ажиллаж иргэдийн хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг сурталчлах зорилгоор бүх аймаг, зарим сумдад ажиллах төлөвлөгөөтэй байгаа ажээ.