Нутгийн удирдлагын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав /2013.05.01/

A- A A+
Нутгийн удирдлагын холбоотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав /2013.05.01/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Монголын Нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжав нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.

Энэхүү санамж бичиг нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлыг тодорхой зорилго чиглэлтэй, чанар үр өгөөжтэй хамтын чармайлтыг нэгтгэхэд чиглэжээ. Нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг сурталчлах ажлыг хамтран зохион байгуулж, сургалтын явцад авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх, орон нутагт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх арга хэмжээг хамтран зохион байгуулах, мөн талууд авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэлээр санаачилсан аливаа арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг жилийн хугацаатай үйлдсэн байна.

Санамж бичигт дурдсан асуудлын хэрэгжилтийн явц, биелэлтийг харилцан мэдээлж, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч ажиллан Санамж бичгийн биелэлтийг жилийн эцэст дүгнэж ажлаа тайлагнахаар болжээ.