Авлигатай тэмцэх газар Баян-Өлгий аймагт ажиллав /2013.05.31/

A- A A+
Авлигатай тэмцэх газар Баян-Өлгий аймагт ажиллав /2013.05.31/
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2013 оны 5 дугаар сарын 15-22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт ажиллав. Тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудаас бүрдсэн баг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, тус аймаг дахь төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжээс Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаатай газар дээр нь танилцах, заавар зөвлөгөө өгөх, арга зүйн удирдлагаар хангах, зарим гомдол, мэдээллийг шалгах, Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ хүрээнд хүргүүлсэн баримт бичгийн хэрэгжилттэй танилцах, шаардлагатай арга хэмжээг авах, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах болон олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Авлигатай тэмцэх газрын дараагийн ажлын хэсэг Булган, Хөвсгөл аймгуудад ажиллаж байна.