Орхон аймагт 24 цагийн утас ажиллаж байна /2013.08.20/

A- A A+
Орхон аймагт 24 цагийн утас ажиллаж байна /2013.08.20/
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг орон нутагт ажиллах үеэр өгсөн арга зүйн зөвлөгөөний дагуу Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба нь “Иргэн таныг сонсч байна-70353511” дугаарын утсыг 24 цагийн турш ажиллуулдаг болжээ.

Уг утсыг ажиллуулж эхэлснээс хойш долоо хоногт 150 орчим, өдөрт 30-40 иргэн холбогдож санал гомдлоо хэлдэг байна. Иргэдээс ирүүлсэн санал, гомдол, хүсэлтийг бүртгэн авч, асуудлуудыг нь тухай бүрт цаг алдалгүй аймгийн Засаг дарга болон бусад холбогдох албан тушаалтнуудад уламжилж шийдвэрлүүлдэг гэж Орхон аймгаас мэдээллээ. Утсаар ирүүлсэн санал, гомдлын хариуг тухайн иргэнд заавал мэдээлдэг эргэх холбоог бий болгосон аж. Одоогийн байдлаар санал, гомдлын шийдвэрлэлт 70 гаруй хувьтай байгаа юм байна.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах үүднээс тус аймгийн албан ёсны www.erdenet.or.gov.mn цахим хуудсыг Авлигатай тэмцэх газраас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу хөтлөн ажиллуулж байгаа ажээ.