Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа /2013.09.04/

A- A A+
Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа /2013.09.04/
Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Л.Нямсамбуу нар 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.



Энэ үеэр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд “чухал цаг үеэ олсон асуудал боллоо, авлигатай тэмцэх үйл хэрэгт санал, санаачилга гарган хамтран ажиллаж байгаад талархаад хамтын ажиллагаа нь цаашид улам идэвхжинэ гэдэгт итгэлтэй байна” гэв.



Энэхүү Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын хэмжээнд ажил олгогч эзэд, хувийн хэвшилд ажиллаж буй бүх шатны удирдлага, менежерт Авлигын эсрэг НҮБ-ын Конвенц, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангуулах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд тэднийг татан оролцуулах чиглэлээр талуудын ажлын уялдааг зохицуулахад оршиж байгаа юм.