Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байна /2013.09.05/

A- A A+
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байна /2013.09.05/
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Б.Бат-Отгон, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газрын дарга С.Алтангэрэл нарын хамтран баталсан удирдамжийн дагуу Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс томилогдсон ажлын хэсэг Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллаж байна.

Ажлын хэсэг ажиллах хугацаандаа улсын бүртгэлийн үйлчилгээ авч буй иргэдийн санал сэтгэгдлийг сонсч, гомдол мэдээлэл хүлээн авахын зэрэгцээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын авлигаас урьдчилан сэргийлэх 2013 оны төлөвлөгөө, эхний хагас жилийн тайлантай танилцах, заавар зөвлөгөө өгөх ажээ.

Түүнчлэн тус байгууллагын үйл ажиллагаандаа дагаж мөрддөг дүрэм, журам, тушаалтай танилцаж, иргэдэд хүнд суртал чирэгдэл учруулж байгаа тохиолдолд хүчингүй болгуулах арга хэмжээ авах бөгөөд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ил тод, нээлттэй, хүнд суртал чирэгдэлгүй байгууллага болгохоор ажиллаж байна.