Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн багийг шалгаруулах тухай

A- A A+
Төрийн байгууллагын “Авлигын эсрэг үйл ажиллагаа”-г үнэлэх шинжээчдийн багийг шалгаруулах тухай
Үндэслэл: Авлигатай тэмцэх газраас төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор дэс дараатай, олон арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн бөгөөд үүний нэг нь яам, агентлаг, аймаг, нийслэлийн түвшинд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан явдал байлаа.

Дээрх төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал, хүрсэн үр дүнд тулгуурлан авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг шинэ шатанд хүргэх, шударга ёсыг бэхжүүлэх, хариуцлагыг чангатгах, нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдэнд хяналт тавих боломжийг олгох, хуулиар хүлээсэн үүргээ төгс биелүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төрийн байгууллагууд хэрхэн зохион байгуулж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх ажлыг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах гэж байна. Иймд уг үнэлгээний ажилд оролцох сонирхолтой байгууллага, судлаачдыг урьж байна.

Зорилго: Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны гүйцэтгэлийн тайлан, нотлох баримтад үнэлгээ хийх, дүгнэлт, тайлан бэлтгэх.

Хамрах хүрээ: Үнэлгээнд дараах байгууллагууд хамрагдана. Үүнд:
  • Улсын Их Хурлаас байгууллагддаг байгууллага /Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Төрийн албаны зөвлөл, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороо/;
  • Монгол Улсын яамд; 
  • Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд; 
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар; 
  • Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүд.
Ажлын даалгавар: Шинжээчдийн баг нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:
  • Үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлын удирдамжийг боловсруулж, мөрдөх;
  • Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны тайланг судлах; 
  • Тайлан, мэдээлэл, нотлох баримтад шинжилгээ хийх; 
  • Шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах /2-3 аймаг сонгож орон нутагт ажиллах/; 
  • Авлигатай тэмцэх газраас гаргасан аргачлал /www.iaac.mn сайтаас харах/-ыг баримтлан ҮНЭЛГЭЭ хийх; 
  • Үнэлгээний ТАЙЛАН боловсруулах /авлигын эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд учирч буй хүндрэл, бэрхшээл, хүрсэн үр дүн, ололт амжилтыг тусгасан байх/; 
  • Төрийн байгууллагуудад болон Авлигатай тэмцэх газарт хандсан САНАЛ, ЗӨВЛӨМЖ боловсруулах; 
  • Үнэлгээ, түүний үр дүнг мэдээлэх.
Үнэлгээ хийх явцад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн холбогдох ажилтнуудтай нягт хамтран ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа тус хэлтсийн даргад тайлагнаж ажиллана.

Даалгавар гүйцэтгэх хугацаа: 2013.11.15-2013.12.05 /хуанлийн 21 хоног/

Тавигдах шаардлага: Дээрх даалгаврыг гүйцэтгэх шинжээчдийн баг нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
  • Аливаа бодлогын баримт бичиг, байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх ажлын дадлага, туршлагатай байх;
  • Судалгаа, шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх арга зүйн мэдлэг, ур чадвартай байх; 
  • Багаар ажиллах чадвартай байх; 
  • Төрийн байгуулагатай сонирхлын зөрчилгүй байх; 
  • Интернет, мэдээ, мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийхтэй холбогдох хэрэглээний програмыг ашиглах чадвартай байх; 
  • Баг 2-оос доошгүй судлаачтай байх /хуулийн этгээд байж болно/.
Ирүүлэх материал: Шинжээчдийн баг уг ажилд оролцох хүсэлтээ дараах материалын хамт 2013 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 17:00 цагаас өмнө биечлэн эсхүл bayanmunkh.ariunbold@asiafoundation.org хаягаар АНУ-ын Азийн санд ирүүлнэ. Үүнд:
  • Багийн гишүүд, болон ахлагчийн намтар (CV) мөн байгууллагын танилцуулга;
  • Багийн гишүүн тус бүрийн дээрх чиглэлээр хийсэн ажлын туршлага, мэдээлэл /ажлын жагсаалт/.
Авлигатай тэмцэх газар болон АНУ-ын Азийн сан эхний үнэлгээг хамтран явуулсны дараа даалгаврыг гүйцэтгэх төлөвлөгөө, ажил гүйцэтгэх үнийн санал зэрэг бусад нарийвчилсан нөхцөлөөр дахин шалгаруулсны дагуу холбогдох гэрээг байгуулна.

Холбогдох утас: Авлигатай тэмцэх газар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, 70112465
АНУ-ын Азийн сан, 330524-111
Ориент плаза, 3-р давхар, Чагдаржавын гудамж-9, Сүхбаатар дүүрэг