Мэдээлэл

A- A A+
Мэдээлэл
Авлигатай тэмцэх газраас төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан “ЭБАТ-тай ярилцах цаг”-ийг 14 хоног тутамд зохион байгуулж, шинээр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудад хууль тогтоомж, эрх, үүрэг, мэдүүлгийн талаар мэдлэг олгох, чадавхжуулах, тухайн байгууллага дахь авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, үүсч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар уулзалт ярилцлагыг зохион байгуулж эхэллээ.
 

“ЭБАТ-тай ярилцах цаг”-ийг дараах хуваарийн дагуу Авлигатай тэмцэх газрын байранд явуулж байгаа ба одоогоор 34 төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд хамрагдаад байна.

  1. 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00 цагт
  2. 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 09:00 цагт
  3. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цагт
  4. 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 09:00 цагт
  5. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагт
  6. 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт
  7. 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР