“ЭБАТ-тай ярилцах цаг”-аар сургалт тогтмол явагдаж байна

A- A A+
“ЭБАТ-тай ярилцах цаг”-аар сургалт тогтмол явагдаж байна
Мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан сургалтыг тус газрын сургалтын танхимд долоо хоног бүрийн Баасан гаригт тогтмол зохион байгуулж байна.
 

Сургалтын төлөвлөгөөний дагуу Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Говьсүмбэр аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэдэх агентлагуудын салбар нэгжид шинээр томилогдсон нийт 125 эрх бүхий албан тушаалтнууд хамрагдлаа. Сургалтаар Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийн цахим бүрдүүлэлт болон мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэх, тэдгээрийн шийдвэрлэлтийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж, түүний хэрэгжилт, мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд баримталж буй бодлого чиглэлийн талаар ярилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.