Авлигатай тэмцэх газраас орон нутгийн сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна

A- A A+
Авлигатай тэмцэх газраас орон нутгийн сэтгүүлчдийн дунд шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж байна
Уралдааны зорилго: Авлигатай тэмцэх газраас энэ оны эхний хагас жилд орон нутагт Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхааран ажиллах талаар зөвлөмж хүргүүлсэн болно.

Уг зөвлөмжийн биелэлтэд хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдийн дунд шилдэг бүтээл, нийтлэлийн уралдаан зарлаж байна.

Уралдааны хугацаа: Уралдаанд оролцогчдын бүтээлийг 2013 оны 11 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг хүртэл хугацаанд Авлигатай тэмцэх газрын 303 тоот өрөөнд хүлээн авна.

Бүтээлд тавигдах шалгуур үзүүлэлт: Уралдаанд оролцогчийн бүтээл нь дараах шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байна:
  • Тухайн орон нутгийн төр, захиргааны байгууллагад хүргүүлсэн зөвлөмжийн биелэлтийг газар дээрээс нь сурвалжилсан, энэ нь үнэн, бодит, баримтад тулгуурласан байх;
  • Төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй орчинг бүрдүүлэх талаар шинэ санал санаачилгыг нэвтрүүлсэн эсэх; 
  • Сэтгүүл зүйн бичлэгийн шаардлага хангасан байх; 
  • Уг нийтлэл, нэвтрүүлгийг өөрийн аймаг орон нутагт иргэд олон нийтэд хүргэсэн байх; /энэ жилд хийгдсэн байх шаардлагыг хангах зорилгоор/
Хэн нэрээ дэвшүүлж болох вэ? Орон нутгийн телевиз, радио, сонин, сэтгүүл, сайтын сэтгүүлчид

Шагнал урамшуулал: Уралдааныг
  1. телевиз, радиогийн нэвтрүүлэг
  2. сонин, сэтгүүл, сайтад тавигдах нийтлэл төрлөөр тус тус шалгаруулна.
Шагналыг 2013 оны 12 дугаар сарын 9-ний өдөр буюу Авлигын эсрэг олон улсын өдөр гардуулна.

Шагналын сан:
Радио, телевизийн /нэвтрүүлэг 15-20 минут/
I байр Камер HD 
II байр Зургийн аппарат /Canon 650D/
III байр Galaxy SII

Сонин, сэтгүүл, сайт /нийтлэл/
I байр Камeр
II байр Зургийн аппарат /Canon Power Shot/
III байр Galaxy SII

Харилцах хүний нэр, хаяг: Нэмэлт тодруулга мэдээллийг 70112467 дугаарын утсаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар А.Дэлгэрбаяраас лавлана уу. Түүнчлэн delgerbayar@iaac.mn цахим шуудангаар танилцуулга мэдээллээ илгээж болно.
 
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР