Нийслэлийн III амаржих газар ил тод байдлаа сайжруулахаар ажиллаж байна

A- A A+
Нийслэлийн III амаржих газар ил тод байдлаа сайжруулахаар ажиллаж байна

Хамтдаа төслийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар АТГ-тай хамтран Нийслэлийн III амаржих газарт авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, ил тод байдлыг хангуулах чиглэлээр 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 1 дүгээр сарын 21-ний хугацаанд тодорхой арга хэмжээг авч ажиллажээ.
Авлигатай тэмцэх газраас тус амаржих газрын үйл ажиллагаатай танилцаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, зөвлөмжийг өгсөн байна. Түүнчлэн тус газрын мэдээллийн самбар дахь мэдээ, мэдээлэл шинэчлэгдээгүй, үзүүлж буй үйлчилгээ, түүний төлбөр хураамж, санал, гомдол хүлээн авах талаарх мэдээ, мэдээлэл байхгүй, иргэдэд ойлгомжгүй байсан тул ил тод байдлыг хангуулах, зөрчил дутагдлыг арилгуулах талаар 3/9885 тоот албан бичгийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүргүүлсэн байна.
Тус амаржих газрын удирдлага болон ажилтнууд энэ ажлыг идэвхи санаачилгатай дэмжин ажилласан бөгөөд өөрсдийн үйл ажиллагааныхаа талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд ойлгомжтой хэлбэрээр хүргэх, мэдээллийг тогтмол шинэчлэх, иргэдийн гомдол, саналыг хүлээн авах талаар зохион байгуулалтын арга хэмжээг авч, хариуцсан ажилтанг томилон ажиллуулахын зэрэгцээ 70164401, 98109295 дугаарын утас болон, www.amarjikh3.ub.gov.mn цахим хуудсыг нээн ажиллуулжээ.

Цаашид тус эмнэлгийн үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг хангуулах талаар хяналт тавин ажиллана.