Тендерийн урилга

A- A A+
Тендерийн урилга

Огноо: 2014.03.17
Тендер шалгаруулалтын нэр: Авлигатай тэмцэх газрын албан хэрэгцээнд компьютер, тоног төхөөрөмж, хяналтын камерийн систем нийлүүлэх, суурилуулах
Тендер шалгаруулалтын дугаар: КТТХК 14/01

Авлигатай тэмцэх газар эрх бүхий тендерт оролцогчдоос албан хэрэгцээнд Компьютер, тоног төхөөрөмж, хяналтын камерийн систем нийлүүлэх, суурилуулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцаас бүрдэнэ: 
Багц 1. Сервер, ширээний компьютер, зөөврийн компьютер, компьютерийн тог баригч нийлүүлэх
Багц 2. Хяналтын камерийн систем нийлүүлэх, суурилуулах 

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50000 төгрөгөөр Төрийн сан банк 900033001 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот-14250, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-41
Авлигатай тэмцэх газар, 303-А тоот
Утас: 70112467, Факс: 70112458
И-мэйл: nanjidgundelmaa@iaac.mn