Сэтгүүлч сонгон шалгаруулах зар

A- A A+
Сэтгүүлч сонгон шалгаруулах зар

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар, АНУ-ын ОУХА-ийн санхүүжилтээр Мерси Кор Олон Улсын Байгууллагын хэрэгжүүлж буй “Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоо” (APPEAL) төсөлтэй хамтран сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус, мөн төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны сайн туршлага, сургамжуудыг нэгтгэн тодорхойлж, “Сайн засаглалын сайн туршлага” номыг эрхлэн хэвлүүлж нийтийн хүртээл болгох гэж байна.

Энэхүү ном сайн засаглалын талаар хийж бүтээж байгаа 50 байгууллагын сайн туршлага сургамжийг багтаасан байна. Сайн засаглалын сургамж, сайн туршлагуудыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сайн засаглалын зарчим, үзэл баримтлалд тулгуурлан төрийн байгууллагуудын авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, төрийн байгууллагын удирдлагуудад үйл ажиллагааны гарын авлага болгох, авлигаас урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулахад шаардлагатай мэдээллийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор бүтээх “Сайн засаглалын сайн туршлага” номд хамтран ажиллах сэтгүүлчийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сэтгүүлч нь засаглалын талаар судалгаа шинжилгээ хийж дүгнэлт гаргаж бичдэг, дадлага туршлагатай мэргэжлийн сэтгүүлч байх бөгөөд дараах материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцоно. Үүнд:

  • Иргэний үнэмлэх хуулбар
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
  • Засаглалын талаар бичиж нийтлүүлсэн бүтээл сурвалжлагуудын жагсаалт
  • Байгууллагаас энэ чиглэлээр ажиллах боломжтойг илтгэсэн тодорхойлолт
  • Номыг бүтээхэд оролцох ажлын хөлс, үнийн санал
  • 3х4 харьцаатай цээж зураг 1 хувь

Сонгон шалгаруулалтад оролцох сэтгүүлчийн материалыг 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 12.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын 303 /а/ тоот өрөөнд хүлээн авна. Харилцах утас: 70112467

Term of Reference

САЙН ТУРШЛАГЫГ БЭХЖҮҮЛЭХ АЖЛЫН УДИРДАМЖ

1. Summary / Үйл ажиллагааны хураангуй /

Title
Үйл ажиллагааны нэр

Мерси Кор нь Азийн сан болон бусад түншүүдтэйгээ хамтран АНУОУХА-ийн төслүүдийн тодорхойлсон сайн засаглалын зарчим дээр үндэслэсэн сайн туршлагууд болон сургамжуудыг нэгтгэн гаргах

Duration
Хугацаа

2014 оны 3 сарын 1-нээс 2014 оны 5 сарын 30

Venue  
Байршил

APPEAL төслийн зорилтот 15 аймаг; зорилтот бус 6 аймаг

Participants
Оролцогчид

  • Орон нутгийн төр захиргааны байгууллага / аймаг сумын ИТХ ба ЗДТГ
  • Орон нутгийн хэлтэс агентлаг /НХҮХ, Татвар, НД .../
  • Авлигатай тэмцэх газар
  • АНУ-ын Азийн сан
  • Хууль зүйн яам
  • Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
  • Нийгмийн халамж, үйлчилгээний газар

Resource Person
Зохион байгуулагчид

МКМ-ын баг, APPEAL төслийн зорилтот 15 аймгийн АТЗ болон Зорилтот бус 6 аймгийн сайн дурын зөвлөхүүд

2. Purpose / Зорилго /

Төр захиргаа, иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, албан хаагчдад болон иргэдэд зориулан Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоог хангаж ажиллаж байгаа сайн туршлага сургамжуудыг тодорхойлон нэгтгэж үйл ажиллагааны тайлбар ном гаргах

3. Objective /Зорилт/

  • Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгийн Хариуцлагатай засаглалын төлөөх идэвхтэй түншлэл ба иргэдийн оролцоог хангаж ажиллаж байгаа сайн туршлага сургамжуудыг тодорхойлох
  • Сайн туршлага сургамжуудын үйл ажиллагааны арга зүй аргачлалын тайлбарыг боловсруулах
  • Сайн туршлага сургамжуудын тайлбарыг нэгтгэн хэвлэж нийтийн хүртээл болгох
  • Сайн туршлагуудыг веб сайтад онлайн байдлаар Хотспот болон болон интернет линкээр түгээх

4. Schedule / Үйл ажиллагааны төлөвлөлт /

Хугацаа

Үйл ажиллагаа

Хариуцах эзэн

23-28 Feb 2014

Сайн туршлага цуглуулах удирдамж боловсруулах

Төслийн ажилтан Н.Баасанхүү

1-10 Mar 2014

Сайн засаглалын сайн туршлага ном бэлтгэн хэвлүүлэх ажлын удирдамж, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан баталгаажуулах

Авлигатай Тэмцэх газар
Мерси Кор

10-20 Mar 2014

Ажлын хэсэг байгуулах

Авлигатай Тэмцэх газар
Мерси Кор

10-20 Mar 2014

APPEAL төслийн зорилтот 15 аймгуудаас сайн туршлагын нэмэлт материал цуглуулах

Мерси Кор

10-31 Mar 2014

21 аймаг 9 дүүргийн засаг дарга нарт сайн туршлагын нэмэлт материал цуглуулах тоот хүргүүлэх, материал хүлээн авах

Авлигатай Тэмцэх газар

1-4 Apr 2014

Сайн туршлагын номонд орох жагсаалтыг нэгтгэн 50 сайн туршлага тодруулах, баталгаажуулах

Ажлын хэсэг

17-31 Mar 2014

Сайн туршлага үйл ажиллагаанд хамтран ажиллах засаглалын чиглэлээр мэргэшсэн сэтгүүлч зөвлөх сонгон шалгаруулж гэрээ байгуулах

Авлигатай Тэмцэх газар
Мерси Кор
Ажлын хэсэг

1-25 Apr 2014

Сонгон шалгарсан 50 хүртэл сайн туршлага сургамжийг баримтжуулах, хэлбэржүүлэх

Зөвлөх
Ажлын хэсэг

26-31 Apr 2014

50 шилдэг туршлагыг номыг хянах нягтлах

Авлигатай Тэмцэх газар
Мерси Кор
Ажлын хэсэг

1-8 May 2014

Засаглалын сайн туршлага сургамжийн номыг хэвлэлд бэлтгэх хэвлүүлэх

Мерси Кор
Авлигатай Тэмцэх газар
Ажлын хэсэг

9-20 May 2014

Засаглалын сайн туршлага сургамжийн номыг тараах

Мерси Кор
Авлигатай Тэмцэх газар

5. Expected outputs / Гарах бүтээгдэхүүн /

Орон нутаг дахь хариуцлагатай засаглалын төлөөх иргэдийн оролцоо, түншлэлийг идэвхжүүлэх, ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн сайн туршлага, холбогдох зөвлөмж бүхий номыг эмхэтгэн гаргана.

6. Expected outcome / Үр дүн /

Хариуцлагатай, ил тод засаглалыг бэхжүүлэх зорилгоор амжилттай туршин хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг өгүүлсэн энэхүү ном нь орон нутгийн байгууллагын удирдлагууд, залуу ажилтнуудад сайн засаглалыг хөгжүүлэхэд иргэдийн оролцоог хэрхэн хангах талаар ойлголт өгч, энэ чиглэлээрх тэдний чадавхийг дээшлүүлнэ.

 

Авлигатай тэмцэх газар
Монгол Улс дахь Мерси Кор олон улсын байгууллагын Суурин төлөөлөгчийн газар