Тендерийн урилга

A- A A+
Тендерийн урилга

Огноо: 2014.04.07
Тендер шалгаруулалтын нэр: Авлигатай тэмцэх газрын албан хэрэгцээнд туулах чадвар бүхий 4x4 автобус, дунд оврын автобус нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: АМ 14/02

Авлигатай тэмцэх газар эрх бүхий тендерт оролцогчдоос албан хэрэгцээнд туулах чадвар бүхий 4x4 автобус, дунд оврын автобус нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь дараах нэр, дугаар бүхий багцуудаас бүрдэнэ:
Багц 1. Туулах чадвар бүхий 4x4 автобус нийлүүлэх
Багц 2. Дунд оврын автобус нийлүүлэх

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50000 төгрөгөөр Төрийн сан банк 900033001 тоот дансанд тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгосон үнийн дүнгээс багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 /2012, 2013 он/
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 3 жилийн аль нэгэнд 100.000.000 /Нэг зуун сая/ төгрөгөөс багагүй өртөгтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх.

Тендерийн хамт үнийн дүнгийн 1 хувьтай тэнцүү төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот-14250, Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамж-41
Авлигатай тэмцэх газар, 208 тоот
Утас: 70112456, Факс: 70112458
И-мэйл: barbaatar@iaac.mn