Нийслэл, дүүргийн прокурорын газрын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийв

A- A A+
Нийслэл, дүүргийн прокурорын газрын удирдлагууд Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудтай хамтарсан зөвлөгөөн хийв

Нийслэлийн болон, дүүргийн 1, 2 дугаар прокурорын газрын удирдлагуудтай Авлигатай тэмцэх газар хамтарсан уулзалт зөвлөгөөнийг Нийслэлийн прокурорын газрын хурлын танхимд зохион байгууллаа. Уг уулзалт зөвлөгөөнөөр прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдсэнтэй холбогдуулан Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон мөрдөн шалгах ажиллагааны аргачилсан зааврыг хэрэгжүүлэх талаар харилцан санал солилцсон байна.