“ЭБАТ-ТАЙ ЯРИЛЦАХ ЦАГ” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

A- A A+
“ЭБАТ-ТАЙ ЯРИЛЦАХ ЦАГ” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын Хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийг хадгалах, хянах, бүртгэх эрх бүхий албан тушаалтнуудын “ЭБАТ-тай ярилцах цаг” сэдэвт нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээгээр, нийтийн албан тушаалтан хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн дагуу үнэн зөв гаргах, ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар мэдэгдэн тайлбарлах, түүнчлэн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааны журмын талаар тус тус сургалт хийснээс гадна, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гарсан хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Тус сургалт хэлэлцүүлэгт аймаг, нийслэл, яам, агентлагийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 107 албан тушаалтнууд оролцлоо.