Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна

A- A A+
Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхийг урьж байна

Авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхитэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус Олон нийтийн зөвлөл Авлигатай тэмцэх газрын дэргэд ажиллахаар заасан.

Энэхүү Олон нийтийн зөвлөл нь 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба Монгол Улсын Ерөнхийлөгч 4 жилийн хугацаагаар томилдог.

Одоогийн Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 120 дугаар зарлигаар баталсан “Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн ажиллах журам”-ын 8.2-т заасны дагуу өөрөө хүсэлтээ гаргасан болон бусдын санал болгосон төрийн бус байгууллагын төлөөлөгч, иргэдээс авлигатай тэмцэх чиглэлээр ажиллах хүсэл сонирхол, туршлага, олон нийтийн эрх ашгийг илэрхийлэх, тэднийг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд татан оролцуулах чадвартай хэн бүхнийг “Олон нийтийн зөвлөлийн гишүүн”-д нэрээ дэвшүүлэхийг урьж байна.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн нь ял шийтгэлгүй, төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч бус, иргэний нийгмийг төлөөлөх иргэн байх бөгөөд оролцогч дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ үү. Үүнд:

  1. Иргэний үнэмлэхийн хуулбар
  2. 3х4 харьцаатай цээж зураг 1 хувь
  3. Товч намтар
  4. Одоогийн эрхэлж буй ажлын талаарх тодорхойлолт

Материалыг 2014 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл Авлигатай тэмцэх газрын 309 тоот өрөөнд хүлээн авна. Харилцах утас: 70112465