Телевизийн сурталчилгаа бүтээлгэх ажлын санал

A- A A+
Телевизийн сурталчилгаа бүтээлгэх ажлын санал

Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах (1800-1969 утaс) ажиллагааг олон нийтэд сурталчлах телевизийн богино хэмжээний сурталчилгаа, шторк хийлгэх ажлын саналыг нээлттэй зарлаж байна. 

Энэхүү ажлыг АНУ-ын Азийн сангийн дэмжлэгтэйгээр хийж байгаа бөгөөд оролцох сонирхолтой мэргэжлийн телевиз, студи, продакшн, уран бүтээлчид 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Азийн сангийн байранд 15:00 цагт болох уулзалтад хүрэлцэн ирж, нэмэлт мэдээлэл авна уу.

Уулзалтанд оролцох хүсэлтэй талууд chinkhand.dorj@asiafoundation.org цахим шуудангаар байгууллагынхаа нэр, танилцуулга, өмнө нь хийж байсан уран бүтээлийн товч мэдээлэл, холбоо барих утасны дугаараа ирүүлнэ үү.

Мэдээллийг АНУ-ын Азийн сангийн 330-524 (дотуур утас 120 эсвэл 110) утаснаас авч болно.