Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна

A- A A+
Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт ажиллаж байна

Авлигатай тэмцэх газар нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон бусад төрийн байгууллагуудад ажиллаж байна. 

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийж буй энэхүү төлөвлөгөөт ажлын хүрээнд Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагаас гаргасан шийдвэр, батлан мөрдүүлж буй дүрэм, журам, заавар, төлбөр, хураамж тогтоосон баримт бичигтэй танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч, Авлигын индексийн судалгааны 2013 оны үр дүн, Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааны үр дүнг мэдээлэх ажлыг зохион байгуулж байна.