Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

A- A A+
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Авлигатай тэмцэх газарт үр бүтээлтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж, гавьяаныхаа амралтад гарсан ахмадуудаа тус газрын удирдлагууд Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболд хэлсэн үгэндээ “Авлигатай тэмцэх байгууллагын өнгөрсөн төдийгүй ирээдүй цаг үе нь та бүхэнтэй салшгүй холбоотой юм. Ахмадуудын маань үлгэр дуурайл, туршлага сургамж, ололт амжилт бүхэн залуу үедээ уламжлагдан явж байгаа” хэмээн онцлон тэмдэглэв. 

Авлигатай тэмцэх газрын ахмадууд залуу насны дурсамжаа дэлгэн, залуу үетэйгээ ярилцаж, баяраа сэтгэл дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.