Афганистаны ерөнхийлөгч Хабул банкны хэргийг дахин сэргээх хүсэлт гаргав

A- A A+
Афганистаны ерөнхийлөгч Хабул банкны хэргийг дахин сэргээх хүсэлт гаргав

Банк санхүүгийн салбарт томоохон цохилт болсон, санхүүгийн хямралыг үүсэхэд хүргэсэн 2010 оны Хабул банкны хэргийг дахин сэргээн шалгах хүсэлтийг Афганистаны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Ашраф Гани гаргаад байна. 

Авлигын эсрэг тэмцэхээ илэрхийлж байгаа Ерөнхийлөгч Ашраф Ганийн зарлигаар гаргасан Хабул банкнаас алдагдсан 1 тэрбум ам.долларын хэргийг дахин сэргээн шалгуулах хүсэлтийг захиргааны авлигатай тэмцэх эхний алхам хэмээн нэрлэж байна. Хэрэгт холбогдсон хүмүүсээс цөөн хэдэд нь хорих ял ногдуулсан ба маш бага хэмжээний мөнгөө буцааж өгсөн юм. Тус банкийг удирдаж байсан хоёр захирал болох үүсгэн байгуулагч Шер Хан Фернод болон гүйцэтгэх захирал асан Хажи Халил Ферози нарыг алдагдсан 935 сая ам.доллароос 810 саяыг нь авсан хэрэгт буруутган 5 жилийн хорих ял ногдуулаад байсан юм. 

Тухайн үед Ерөнхийлөгч Хамид Карзайн ах болон дэд Ерөнхийлөгч асан Мохаммад Касим Фахим нар уг хэргээс завшсан мөнгөө эрүүлэн өгснөөр Хамид Карзайн зарлигийн дагуу ял авалгүй үлдсэн юм. Хэргийг дахин нээж байгаатай холбогдуулан өмнөх Ерөнхийлөгчийн ах болох Махмэд Карзай мэдэгдэл хийсэн байна. Тэрээр “Ройтерс” агентлагт мэдэгдэхдээ “Би энэ зарлигийг талархалтайгаар хүлээн авч байна. Би бол нээлттэй, цэвэр хүн. Чи цэвэр л бол айх хэрэггүй” гэжээ. Түүнчлэн гэмт хэрэгтнүүдийг шүүж, мөнгийг төр буцаан авна гэдэгт найдаж байгаагаа мөн илэрхийлсэн байна. 

Эх сурвалж