Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар хамтран мэдээлэл хийв

A- A A+
Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Прокурорын газар хамтран мэдээлэл хийв

Авлигатай тэмцэх газар ээлжит хэвлэлийн бага хурлыг 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг Нийслэлийн Прокурорын газартай хамтран хийлээ. 

Хэвлэлийн бага хуралд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр, Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Э.Амарбат, Нийслэлийн Прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурор Ш.Баярбилэг нар оролцсон юм. 

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд болон уг хэргийн талаар үнэн бодит мэдээллийг олон нийтэд өгөх үүднээс уг хэвлэлийн бага хурлыг зохион байгуулав.