Оюутнуудын дунд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр илтгэлийн уралдаан зарлалаа

A- A A+
Оюутнуудын дунд “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр илтгэлийн уралдаан зарлалаа

Авлигатай тэмцэх газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдөр буюу НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зам” сэдэвт илтгэлийн уралдааныг нийгмийн ухаан, техник, эдийн засаг, санхүү, удирдлага, анагаах ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд зарлав. 

“Шударга нийгмийн төлөө хамтдаа” аяны хүрээнд авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх оюутнуудын мэдлэгийг дээшлүүлж, тэдний шинэлэг санааг түгээх, хамтын ажиллагааг дэмжих зорилготой энэхүү уралдаанд ирүүлсэн шилдэг илтгэлүүдийг хэлэлцүүлэх эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна. 

Илтгэлийн уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 89000811, 88112812 дугаарын утсаар лавлаж болох юм байна.