“Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг зохион байгуулав

A- A A+
“Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг зохион байгуулав

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас харьяа хэлтэс, нэгжийн албан хаагчдынхаа дунд “Сүхбаатарчууд бид авлигын эсрэг хамтдаа” арга хэмжээг 2 дахь жилдээ уламжлал ёсоор зохион байгууллаа.

Энэ удаагийн арга хэмжээг эссэ бичлэгийн болон илтгэлийн төрлөөр явуулсан бөгөөд нийт 22 хэлтэс, нэгжээс эссэ бичлэгийн тэмцээнд 50 гаруй албан хаагч, илтгэлийн тэмцээнд 30 гаруй албан хаагч тус тус оролцсон байна. Илтгэлийн тэмцээнд нийслэлийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Булгантамир “Авлига түүнийг үүсгэгч анхдагч хүчин зүйлүүд, түүнийг арилгах арга зам” сэдвээр тэргүүн байр, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн А.Бакыт “Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга зам” сэдвээр хоёрдугаар байр, “Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Б.Жаргал “Авлига нийгэмд тулгамдаж буй том асуудлын нэг” сэдвээр гуравдугаар байр эзэллээ.

Харин эссэ бичлэгийн төрөлд Мэргэжлийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Энхцолмон, Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Доржсугар, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Б.Өлзийхутаг нар шалгарсан байна.