“Шударга ёс бидний тэмүүлэл” сэдэвт хичээлийн хөтөлбөр, төсөл шалгаруулах уралдаан зарлалаа

A- A A+
“Шударга ёс бидний тэмүүлэл” сэдэвт хичээлийн хөтөлбөр, төсөл шалгаруулах уралдаан зарлалаа

Авлигатай тэмцэх газар НҮБ-аас тунхагласан Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас, бие, сэтгэл зүйн онцлогт тохирсон шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааныг зарлав. 

Сурагчдад шударга ёсны тухай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, түүнийг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын багш нар багаар оролцож болох юм байна. Уралдааныг оролцогчид холбогдох материалаа 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөрт багтаан ирүүлэх бөгөөд шалгарсан хичээлийн хөтөлбөрөөр үзүүлэх хичээл заах ажээ. Уралдааны бүтээлд тавих шаардлага болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.