Говийн бүсийн сургалтыг зохион байгуулав

A- A A+
Говийн бүсийн сургалтыг зохион байгуулав

Авлигатай тэмцэх газраас мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан говийн бүсийн сургалтыг Дорноговь аймагт зохион байгууллаа. 

Бүсчилсэн сургалтад Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн 47 сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын Ажлын алба болон Засаг даргын дэргэдэх агентлагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах 139 эрх бүхий албан тушаалтан оролцсон.

Сургалтаар эрх бүхий албан тушаалтнуудад авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж, холбогдох журмыг таниулах, сурталчлах, хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн програм хангамж, бүрдүүлэлтийн үйл ажиллагааны талаар заавар зөвлөгөө, арга зүйн зөвлөмжийг өгч, хууль, тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэхэд үүсч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудтай санал солилцлоо. Холбогдох хууль тогтоомжийг үр дүнтэй хэрэгжүүлж, 2014 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн үйл ажиллагааг сайн зохион байгуулж, идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан орон нутгийн анхан шатны нэгжид ажиллаж буй Ч.Үржинханд /Говьсүмбэр аймгийн Эрүүл мэндийн газар/, Б.Эрдэнэцэцэг /Дорноговь аймгийн ИТХ-ын Ажлын алба/, У.Алтанхүү /Дундговь аймгийн Өндөршил сумын Засаг даргын Тамгын газар/, А.Нарандэлгэр /Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Засаг даргын Тамгын газар/ нарыг Авлигатай тэмцэх газраас “Баярын бичиг” дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан.

Тус газраас 2014 онд багтаан бүсчилсэн сургалтыг Дорнод, Улаанбаатар хотод зохион байгуулах ба төрийн байгууллагын салбар, нэгжүүдэд ажиллаж байгаа нийт 1200 орчим мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтныг хамруулахаар төлөвлөж байна.