Мэдээлэл, сурталчилгааны галт тэрэг аялуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлав

A- A A+
Мэдээлэл, сурталчилгааны галт тэрэг аялуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлав

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах “Мэдээлэл сурталчилгааны галт тэрэг” аялуулах арга хэмжээг Авлигатай тэмцэх газар уламжлал ёсоор Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн байгууллага, ЦЕГ-ын харьяа Төмөр зам дахь цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулав. 

Энэ арга хэмжээнд төмөр зам дагуух 8 зангилааны төмөр замчид, орон нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын болон нутгийн захиргааны байгууллагын төрийн алба хаагчид, бусад байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөгчдийг хамруулсан бөгөөд Чойр зангилаанд 317, Сайншанд зангилаанд 457, Замын-Үүд зангилаанд 345, Зүүнхараа зангилаанд 157, Салхит өртөөнд 61, Дархан зангилаанд 571, Сэлэнгэ зангилаанд 96, нийт 2000 гаруй хүнийг хамруулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг сурталчиллаа.