Эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

A- A A+
Эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газар 2014 оны 11 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 33 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор 19 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 1 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, эрүүгийн 2 хэргийг түдгэлзүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 48 хэргийг шалгаж байна.