Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэв

A- A A+
Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2014 оны 11 дүгээр сарын 24-28-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 12 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 31 гомдол, мэдээллийг шалгаснаас 1 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлж, одоогоор 18 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Тухайн долоо хоногт шинээр эрүүгийн 1 хэрэг үүсгэж, нийт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 45 хэргийг шалгаж байна.