Шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааны дүн гарав

A- A A+
Шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааны дүн гарав

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд зарласан бага, дунд, ахлах ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт тохирсон шилдэг хичээлийн хөтөлбөр шалгаруулах уралдааны дүн гарав. 

Сурагчдад шударга ёсны тухай мэдлэг, чадвар эзэмшүүлэх, түүнийг эрхэмлэх үзэл санааг төлөвшүүлэх зорилготой уг уралдаанд нийт 54 бүтээл ирсэн бөгөөд хамгийн олон оноо авсан 9 хөтөлбөрийг шалгаруулан тухайн хөтөлбөрийг багш нар нь сурагчдад хэрхэн зааж байгаатай танилцан эцсийн дүнг гаргалаа. Нийслэлийн 102 дугаар сургуулийн багш Х.Болорцэцэгийн ахлах ангийн сурагчдад зориулсан хичээлийн хөтөлбөр, нийслэлийн 5 дугаар сургуулийн багш нарын багийн дунд ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр, нийслэлийн 105 дугаар сургуулийн багш С.Отгонбаярын боловсруулсан бага ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр тэргүүн байрт шалгарч, тусгай байрт нийслэлийн 20 дугаар сургуулийн багш С.Оюунчимэгийн боловсруулсан бага ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр, мөн 11 дүгээр сургуулийн багш Л.Нарантуяагийн боловсруулсан ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөр тусгай байрт тус тус шалгарсан байна.