Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 80 дугаар байрт жагсав

A- A A+
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 80 дугаар байрт жагсав

Авлигын төсөөллийн индексийн 2014 оны дүнг “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагаас олон нийтэд танилцуулж, мэдээлэл хийлээ. Энэ жил манай улс 183 орноос 39 оноогоор 80 дугаар байрт жагсч, өмнөх оныхоос 3 байр ахьсан үзүүлэлттэй гарчээ. 

Дээрх судалгааг олон улсын 17 байгууллагын судалгааны эх сурвалжийг нэгтгэн гаргадаг бөгөөд улс орнуудын засаглал, улс төр, нийгэм, эдийн засаг, хуулийн хэрэгжилт, бодлого зэргийг харгалзан үзэж дүгнэдэг байна. Манай улсын тухайд 7 байгууллагын судалгааг үндэслэн авлигын индексийг тогтоосон аж. Ингэхдээ ардчиллын чанар, эдийн засгийн эрсдэл, улс төрийн бодлого шийдвэр, валютын ханш, хуулийн боловсруулалт, хэрэгжилт, банкуудын мөнгөний бодлого зэрэг бүхий л салбарын асуудлыг харгалзан тогтоосон байна. “Транспэрэнси интернэшнл” байгууллага авлигын индексийг үнэлэхдээ 0-өндөр, 100-бага хэмээн урвуу байдлаар дүгнэдэг байна. Өөрөөр хэлбэл, 0 рүү ойртох тусам авлигын түвшин өндөр буюу эрсдэлтэй байгааг харуулдаг аж. 

Энэ онд авлигын индексээр Самал, Хойд Солонгос, Афганистан зэрэг улс тэргүүлсэн бол Шинэ Зеланд, Финлянд зэрэг улс эрсдэл багатай гэж үнэлэгджээ.

Мэдээллийн эх сурвалж: www.eagle.mn