Сурагчдын дунд зарласан эссе бичлэгийн уралдааны шагналыг гардуулав

A- A A+
Сурагчдын дунд зарласан эссе бичлэгийн уралдааны шагналыг гардуулав

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтаж Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд “Би дүүдээ шударга ёсыг тайлбарлаж өгсөн” эссе бичлэгийн уралдааныг зарлан шагналт байруудаа тодрууллаа. Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр явуулж буй Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд хүүхэд багачуудын дуу хоолойг хүргэх, олон нийтэд авлигын эсрэг ойлголт, сэтгэлзүйг бий болгох зорилготой уг уралдаанд нийт 133 эссе ирсний 56 нь дунд, 77 нь ахлах ангийн сурагчийн бүтээл байна. 

Ахлах ангийн сурагчдаас нэгдүгээр байрт нийслэлийн Баянзүрх дүүргийн 33 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Т.Нандин-Эрдэнэ, 2 дугаар байрт Баянзүрх дүүргийн “Амгалан” цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Оюун-Эрдэнэ, 3 дугаар байрт “Монгени” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч У.Ундарьяа, тусгай байрт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн сурагч Т.Нямцэцэг нар шалгарав. Харин дунд ангийн сурагчдаас нэгдүгээр байрт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургуулийн 9 дүгээр ангийн сурагч М.Биндэрьяа, хоёрдугаар байрт Говь-Алтай аймгийн Тонхил сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангийн сурагч Х.Билгүүн, гуравдугаар байрт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 84 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн сурагч Д.Дугар, тусгай байрт Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуулийн 6 дугаар ангийн сурагч Б.Анхчимэг нар тус тус шалгарсан байна.