“Шударга ёс” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав

A- A A+
“Шударга ёс” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэн гарав

Авлигатай тэмцэх газраас эрхлэн гаргадаг мэдээлэл, онол, арга зүйн улирал тутмын “Шударга ёс” сэтгүүлийн ээлжит дугаар хэвлэгдлээ. 

Шударга ёсыг бэхжүүлэх, зохицуулах сайн засаглалын болон хууль эрх зүйн орчны онол, арга зүйн асуудал, авлигын шалтгаан, нөхцөл судлал, олон улсын үйл ажиллагаа, сайн туршлагын асуудлаар голлон нийтэлдэг уг сэтгүүлийн энэ дугаарт Хууль зүйн доктор, дэд профессор Ц.Цэлмэгийн “Авлига, хээл хахуулийн гэмт хэргийн тулгамдсан асуудал”, Удирдлагын академийн докторант Н.Тамирын “Авлигын тухай ойлголт, авлигын илрэх хэлбэр, авлига үүсэх нийгэм эдийн засгийн үндэс”, Хууль зүйн доктор, дэд профессор Д.Мягмарцэрэнгийн “Нуугдмал гэмт хэрэг: Ойлголт, шалтгаан, тооцоолол, өнөөгийн байдал”, судлаач Б.Баярсайханы “Өндөр түвшний авлига” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл тус тус багтжээ. Түүнчлэн Авлигатай тэмцэх газраас зохион байгуулан явуулдаг Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааны 2013 оны үр дүнг нийтэлсэн байна. 

“Шударга ёс” сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээ, онол арга зүйн бүтээл, судалгааны материалууд нь нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр ажилладаг болон суралцдаг эрдэмтэн, оюутнуудад хэрэгцээт гарын авлага болдог ач холбогдолтой юм.