Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.15-21/

A- A A+
Гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, веб сайтад нийтлэгдсэн мэдээ, нийтлэл, үйл явдлын тойм /2014.11.15-21/

Авлигын эсрэг тэмцэл дэх их сургуулиудын үүрэг 

Role of universities in the fight against corruption by Marcus Tannenberg

11 дүгээр сарын 14. Их сургуулиудын Компостелагийн холбоо -ны гишүүн 68 их сургууль, мөн түүнчлэн Дэлхийн их сургуулиудын консорциум, их сургуулиудын 700 гаруй профессоруудыг эгнээндээ нэгтгэсэн Урлаг, шинжлэх ухааны дэлхийн академи зэрэг байгууллагууд хамтран өнгөрөгч 9 дүгээр сард нэгэн тунхаглал гаргалаа. Энэхүү тунхаглалын зорилго нь дээд боловсролоор дамжуулан ёс зүйн болон авлигын эсрэг боловсрол олгох явдал юм. 

Дээд боловсролын салбарынхан энэхүү Познаны тунхаглал -ыг баталснаараа засгийн газрууд, бизнесын салбар, иргэний нийгмийн авлигын эсрэг хийж буй тэмцэлд нэгдэж нийлэх анхны алхам нь болов. Үнэхээр ч цаг нь болсон байлаа.

Авлигын эсрэг тэмцэл идэвхтэй өрнөж эхэлсэн 1990-ээд оны дунд үеэс олон тооны тайлан илтгэл гарч, гэрээ конвенц, хууль эрх зүйн акт батлагдсан билээ. Эдгээр нь бүгд ил тод, шударга, хариуцлагатай байдлыг сахин хангах, түгээн дэлгэрүүлэх зорилгыг агуулсан бөгөөд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хээл хахуулийн эсрэг конвенц , Авлигын эсрэг Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенц , Европын холбооны авлигын эсрэг тайлан зэргийг жишээ дурдаж болно. 

Авлигын эсрэг шинэчлэл, үйл ажиллагааг харьцангуй өргөн хэмжээгээр хэрэгжүүлсэн хэдий ч 1996 оноос хойш 21 улсын авлигын түвшин тодорхой хэмжээгээр буурч, 27 улсын түвшин нэмэгдээд байна. 

Үзэл санааны шинэ хандлага хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага , Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага , Европын Холбооноос саяхан хийсэн судалгаанууд нь хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдалд олон янзын нийгмийн хүчин зүйлүүд хүчтэй нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна. 

Авлига болон ёс зүйн хувьд тэвчишгүй зуршил, зан авираас амжилттай урьдчилан сэргийлэхийн тулд ял шийтгэл хүлээлгэх болон төрийн албадлагын бусад арга хэмжээ хэрэглэхийн зэрэгцээ бид авлигач, хууль бус, нийгэмд харш зан авирыг нөхцөлдүүлэгч хүчин зүйлсийг судалж ойлгох , задлан шинжлэх шаардлагатай байна. 

Их сургуулиудын хичээлийн хөтөлбөр нь авлигач, нийгэмд харш зан авирыг үл тэвчих үзэл санааг түгээн дэлгэрүүлэх агуулгаар дутагдаж байгааг цохон тэмдэглэх нь чухал байна.

Дээд боловсролын салбар дахь эдгээр асуудлуудыг зайлшгүй шийдвэрлэх тодорхой шалтгаанууд байгаа юм.

Нэгдүгээрт, авлига бол дэлхий нийтийн хэмжээнд ардчилал, эдийн засгийн баялаг, хүмүүсийн сайн сайхан байдалд аюул занал учруулж буй гол хүчин зүйлүүдийн нэг гэж тооцогдож байна. 

Хоёрдугаарт, доод болон дээд түвшний авлигын аль аль нь мөнгөөр илэрхийлэгдэх шууд хохирол учруулахын зэрэгцээ нийгмийн итгэлцлийг бууруулж, нийгэм дэх хэм хэмжээг гажуудуулж байна. Нийгмийн гишүүдийн хамтран хэрэгжүүлж буй ихэнх үйл ажиллагааны явцад нийгмийн итгэлцэл зайлшгүй шаардагддаг. Тиймээс нийгмийн итгэлцэл алдагдах нь эргээд улс орнуудын төрийн татвар хураах чадавхийг бууруулах үр дагавартай. 

Гуравдугаарт, аливаа нийгэм авлигажсан тогтолцоо болон ёс суртахуунгүй байдалд автсанаар эдийн засгийн хямралд орох нөхцлийг бий болгодог. Эдийн засаг, санхүүгийн хямралын цаад шалтгаан нь юу ч байлаа гэсэн олон тооны засгийн газрууд хямралын үед хэмнэлтийн горимыг хэрэгжүүлдэг. 

Эдийн засгийн хямрал болон хэмнэлтийн горим нийлээд ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдлыг хөөргөдөх агаад эдгээр нь эргээд шууд болон шууд бус байдлаар үй олныг хамарсан өвчин зовлон, үхэл хагацал, зовиур шаналалд хүргэдэг. 

Мөн түүнчлэн хямралын уг шалтгаантай ямар нэг холбоогүй хүмүүст хэмнэлтийн горим хүнд цохилт болдог бөгөөд улмаар энэхүү нөхцөл байдал нь манай ардчилсан тогтолцоон дахь итгэлцэл , хууль ёсыг хүндэтгэн дагах үзлийг сулруулдаг. 

Сөрөг эргэх холбоо -ны улмаас дээрхи нөхцөл байдал нилээд төвөгтэй нийгмийн мухардал бий болгодог бөгөөд түүнээс мултарч гарахад маш хэцүү байдаг. Нобелийн шагналт Элинор Остром -ийн анхааруулан хэлснээр учир шалтгаан, мэдлэгт суурилсан үзэл санаа -г өрөөсгөлөөр шүтсэнээс болоод дээд боловсролын тогтолцоог оролцуулаад нийгэм бүхэлдээ нийгмийн мухардлаас үүдэн гарч буй асуудлуудыг зөвөөр тунгаан шийдвэрлэж чадах чадваргүй үй олон хувь хүмүүсийг бий болгосон байна. 

Өнөөгийн боловсролын тогтолцоо нь хувийн явцуу ашиг сонирхолдоо хөтлөгдсөн хүмүүсийг бөөн бөөнөөр нь бэлтгэн гаргаж байгааг өөрчлөн илүү их холистик хандлагыг нэвтрүүлэх шаардлагатай. Нийгмийн үнэт зүйл түүнчлэн бүх нийтийн эрүүл мэнд, хөгжил дэвшлийг түгээн дэлгэрүүлэхийн төлөө чармайн зүтгэх ёс зүй, авлигын эсрэг үзэл санаа энэхүү хандлагад чухал байр суурь эзлэх юм.

Итгэлцэл бол эдийн засгийн үр ашигтай байдал болон өсөлттэй нягт холбоотой ойлголтоос үүдэлтэй нийгмийн үнэт зүйлд тооцогдох ёстой. 

Нийгмийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд бид өнөөгийн нөхцөл байдлыг бий болгосон шалтгааны цаана бүр угт нь байгаа үндсэн шалтгаанд анхаарал хандуулах ёстой. Эдгээр нь авлигач зан үйлийг нөхцөлдүүлэгч хүчин зүйлүүд юм. Тэрхүү зан үйл нь төрийн болон хувийн хэвшлийн янз бүрийн түвшин дэх шийдвэр гаргагчдын эрхэмлэх үнэт зүйлийн үнэлэмжээс угшилтай байдаг. Тэдгээр шийдвэр гаргагчдийн ихэнх нь их сургуульд боловсрол эзэмшдэг билээ. 

Эх сурвалж

Филиппинд болох сэтгүүлчдийн бага хурал дээр авлигыг уудлан илчлэх шинэ арга хэрэгслийг хэлэлцэнэ гэж хатагтай Коронел үзэж байна

Coronel: new tools to unearth corruption in PH-hosted journ conference 

11 дүгээр сарын 17. Азийн хамгийн шилдэг эрэн сурвалжлах сэтгүүлчид цугларах болно гэж сэтгүүл зүйн ахмад дайчдын нэг Шейла Коронел үзэж байна. 

Манилад болох “Азийг илчлэх нь. Азийн эрэн сурвалжлах сэтгүүлзүйн анхдугаар бага хурал” -ын талаархи сэтгэгдлээ Америкийн Нэгдсэн Улс дахь Колумбийн Их Сургуулийн Сэтгүүлзүйн сургуулийн захирал Шэйла Коронел ийнхүү илэрхийлсэн бөгөөд тэрээр Филиппиний Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад дээрх нэр хүндтэй сургуульд очжээ. 

“Хорин жилийн өмнө “эрэн сурвалжлах сэтгүүлзүй” гэдэг үг хэллэг Ази тивийн хувьд ховорхон хэрэглэгддэг бараг ойлгомжгүй зүйл байсан бөгөөд иймэрхүү бага хуралд 20 хүрэхгүй хүн л ирэх байсан байх” гэж INQUIRER.net цахим хуудасны редакцид ирүүлсэн захиандаа хатагтай Коронел өгүүлсэн байна. 

Филиппин улсын Манила хотноо 11 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах бага хуралд 200 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд цуглах төлөвтэй байна. 

Бага хурлын үеэр оролцогчид “бохир мөнгө”-ний ул мөрийг мөшгөж илрүүлэх , цахим орчин дахь нуугдмал мэдээллийг олж авах , интерактив зураглал ашиглан их хэмжээний мэдээллийг танилцуулах зэрэг арга ажиллагаанд суралцах ажээ. Түүнчлэн аюулгүй байдал, хууль зүйн хамгаалалт, санхүүжилт зэрэг чухал сэдвүүдийг хөндөн ярилцахаар төлөвлөж байна. 

Эх сурвалж

Унгарчууд авлига болон Ерөнхий Сайд Орбаны засгийн газрын эсрэг жагсаж байна.

Hungarians rally against corruption, Orban government

11 дүгээр сарын 17. Даваа гаригт Будапешт хотноо нэг түм илүү унгарчууд жагсаал хийж Ерөнхий сайд Виктор Орбан -ыг огцрыг шаардав. Түүнийг авлигад автсан албан тушаалтнуудаар төрийг дүүргэсэн, Оросын эрх баригчидтай дотно холбоотой гэж буруутгаж байна. 
Жагсагчид “Бид гэмт хэрэгтнүүдэд татвар төлөхгүй” гэсэн самбар барьж жагссан байх бөгөөд “Орбан зайл” гэж хашгирч байлаа. 

Татварын Газрын дарга Илдико Вида зэрэг Унгарын төрийн зургаан албан тушаалтныг авлигын асуудалд холбоотой гэж үзэж Америкийн Нэгдсэн Улсад орохыг хориглосон бөгөөд хатагтай Вида өөрийгөө ямар ч гэм буруугүй гэж үзэж байгаагаа энэ сарын эхээр илэрхийлсэн юм. 

Америкийн Нэгдсэн Улс болон Европын Холбооны зүгээс Унгарын засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлогод санаа зовж байгаагаа илэрхийлж, бизнесийг хавчиж, ардчилсан эрх чөлөөг хумьж байна, мөн түүнчлэн Унгарыг Кремлийн нөлөөнд ойртуулж байна гэж шүүмжилж байгаа ажээ. 

Эх сурвалж

Хувийн хэвшил болон засгийн газрын хооронд хийгдэж буй авлигажсан гэрээ хэлцлийг зогсоохын тулд интернетийг яаж ашиглаж болох вэ

How to use the Internet to end corrupt deals between companies and governments 

11 дүгээр сарын 18. Жил бүр улс орны засгийн газрууд төрийн хэрэгцээний ажил, үйлчилгээ худалдан авахад зориулан 9.5 их наяд долларыг зарцуулж байна. Гэвч тэдгээр гэрээ, хэлцэл хийх эрхийг хэн авсан, яаж авсан, үүргээ хэр биелүүлсэн талаархи мэдээлэл үндсэндээ тодорхой бус үлддэг. 

Канад, Колумб, Коста Рика, Парагвай улсууд төрийн ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ, хэлцлийг цахим хуудсанд нийтлэхтэй холбоотой шинэ стандартыг мөрдөж эхэлснээ зарласан анхны улсууд болж байна. Гэрээ, хэлцлийг цахим хуудсанд нийтлэх үйл ажиллагаа нь төрийн худалдан авах үйл ажиллагаан дахь асар их хэмжээний авлигатай тэмцэх болон төсвийн хөрөнгө хэрхэн зарцуулагдаж байгааг нийтэд ил болгох зорилготой хэрэгжүүлж байгаа “Төрийн худалдан авах ажиллагааны нээлттэй байдлын түншлэл” төслийн нэг хэсэг юм. 

Төслийн гүйцэтгэх захирал Гэйвин Хайман хэлэхдээ “Бидний эцсийн зорилго бол засгийн газрууд болон хувийн хэвшлийн хооронд хийгдэж буй нууцлаг, ил тод бус гэрээ, хэлцлүүдийг зогсоох явдал юм” гэлээ. 

Эх сурвалж

Украйны улс төрчдийг худлыг илрүүлэх төхөөрөмжөөр шалгана

Lie Detector Tests for Politicians, At Least In Ukraine

11 дүгээр сарын 18. Өнөөдөр Украйны Батлан хамгаалахын сайд Стефан Полторак болон бусад 9 албан тушаалтан худлыг илрүүлэх төхөөрөмжөөр шалгуулав. 

Энэхүү шалгалт нь Украйны засгийн газраас хэрэгжүүлж буй авлигатай тэмцэх үйл ажиллагааны нэг хэсэг юм. Ерөнхийлөгч Петро Порошенко авлигатай тэмцэх тухай хэд хэдэн хуулийг баталсан бөгөөд тэдгээр хуулийн дагуу Украйны авлигатай тэмцэх товчоо байгуулагдаж байна. 

Энэхүү товчоо нь төрийн өндөр албан тушаалтнуудыг мөрдөн шалгах чиг үүргийг гүйцэтгэнэ. Товчооны захирал нь зөвхөн нэг удаа долоон жилийн хугацаагаар томилогдоно. Товчооны 700 ажилтныг шалгаруулан авах үед мөн худлыг илрүүлэх төхөөрөмжөөр шалгах ажээ.

Төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий бүх албан тушаалтнуудыг уг төхөөрөмжөөр шалгаж байх бөгөөд энэ үйл ажиллагаа Полторак болон түүний албан тушаалтнуудаар эхэлж байгаа юм байна. Полторакыг оролцуулаад эдгээр 12 албан тушаалтны 9 нь сорилыг амжилттай давжээ. Үлдсэн 3 албан тушаалтан сорилыг өгсөн эсэх, өгсөн бол давж чадсан эсэх, эсвэл сорилыг өгөх боломжгүй байсан эсэх зэрэг асуултад Ерөнхийлөгчийн тамгын газраас тодорхой хариулт өгөөгүй байна. 

Эх сурвалж

Мексикийн тэргүүн хатагтай асуудал үүсгээд байгаа орон сууцаа зарна гэв

Mexico’s first lady to sell her stake in mansion at centre of scandal

11 дүгээр сарын 19. Мексик улсын тэргүүн хатагтай хувийн орон сууцны цогцолборт эзэмшиж байгаа өөрийн хувийг худалдана гэж мэдэгдлээ. Тэрхүү орон сууцыг барьсан, түүнчлэн одоо өмчилж байгаа компани нь ерөнхийлөгч Энрикэ Пена Нието -гийн ивээлээр олон сая долларын гэрээ хэлцэл хийх эрхийг олж авсан байна. 

Тэргүүн хатагтай ийнхүү мэдэгдсэнээрээ ерөнхийлөгчийн гэр бүлтэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар гарсан хэл амыг намжаахаар оролдож байгаа ажээ. 

Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарын хувийн орон сууц нь засгийн газартай ажил, үйлчилгээ нийлүүлэхээр гэрээ хийдэг голлох компаниудын нэг болох Хига Групп -ийн салбар Инженериа Инмобилиариа дэл Сентро -гийн нэр дээр бүртгэлтэй гэдгийг сэтгүүлч Кармен Аристегу өөрийн цахим хуудсандаа анх нийтэлсэн бөгөөд тэрхүү орон сууцны үнийг 7 сая доллар гэжээ. 

Эх сурвалж