Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

A- A A+
Эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газар 2014 оны 12 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 8 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 24 гомдол, мэдээллийг шалгаснаас 2 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 10 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Одоогоор 12 гомдол, мэдээллийг шалгаж байна. 

Тухайн долоо хоногт эрүүгийн 8 хэрэг хүлээн авч, шинээр эрүүгийн 2 хэрэг үүсгэсэн байна. Нийт эрүүгийн 55 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 6 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 2 хэргийг түдгэлзүүлэх, эрүүгийн 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогийн байдлаар эрүүгийн 44 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.