Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 349 хүний урьдчилсан мэдүүлгийг хянав

A- A A+
Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 349 хүний урьдчилсан мэдүүлгийг хянав

Авлигатай тэмцэх газар нь нийтийн албанд шинээр томилогдох болон албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн тохиолдолд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн хүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шалгадаг бөгөөд өнгөрсөн долоо хоногт 349 нэр дэвшигчийн мэдүүлгийг хянаж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн байна.

Мөн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулахгүйгээр Баянгол дүүргийн 22 хорооны Засаг даргыг томилсон шийдвэрийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж мэдүүлгийг хянан шалгаж байна.