Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ өмнөхөөс 0.05 пунктээр нэмэгдэв

A- A A+
Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ өмнөхөөс 0.05 пунктээр нэмэгдэв

Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” нь Авлигатай тэмцэх газрын үндсэн чиг үүргийн нэг юм. Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг үнэлэх судалгааг Авлигатай тэмцэх газар 2010 оноос явуулж эхэлсэн бөгөөд энэ нь гурав дахь удаагийн судалгаа юм. 

Төрийн нийтлэг үйлчилгээ буюу эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж үйлчилгээ, нийгмийн даатгал, газрын алба, татвар, улсын бүртгэл, гааль, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага зэргээр үйлчлүүлсэн 3765 иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан 13 үзүүлэлтээр үнэлгээг гаргалаа.

Төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ

Салбар

Шударга байдлын үнэлгээ

Зөрүү

2010

2012

2014

Эрүүл мэндийн байгууллага

2.70

3.25

3.41

0.16

Боловсролын байгууллага

2.88

3.55

3.51

-0.04

Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллага

2.84

3.42

3.55

0.13

Нийгмийн даатгалын байгууллага

2.91

3.61

3.51

-0.10

Газрын алба

2.70

3.23

3.46

0.24

Татварын байгууллага

2.99

3.59

3.43

-0.16

Улсын бүртгэлийн байгууллага

2.73

3.36

3.67

0.31

Гаалийн байгууллага

2.89

3.83

3.43

-0.40

Мэргэжлийн хяналтын байгууллага

2.80

3.32

3.33

0.01

Цагдаагийн байгууллага

2.70

3.19

3.22

0.03

Төрийн байгууллагуудын дундаж

2.77

3.38

3.43

0.05

2012 оны судалгааны үр дүнтэй харьцуулбал улсын бүртгэлийн байгууллага (0.31), газрын алба (0.24), эрүүл мэндийн байгууллага (0.16)-ын шударга байдлын түвшний үнэлгээ нэмэгдсэн бол гаалийн байгууллага (-0.40), татварын байгууллага (-0.16), нийгмийн даатгалын байгууллага (-0.10), боловсролын байгууллага (-0.04) пунктээр буурсан байна.