Жиргээчид авлигын тухай

A- A A+
Жиргээчид авлигын тухай

П.ЛХАГВА ‏@Lhagva6 

Өмнө төр засгийг эсэргүүцлээ гэж барьж хорьж байснаас авлигаар барив гэж сонсоогүй. Сүүлийн 4 жил авлигатай тэмцээд байгаа нь талархууштай.

Хоггүй МНГ байгаль ‏@DelgersaikhanTu 

Авлигачдыг цэвэрлэхгүй бол улс хэзээ ч хөгжихгүй. Авлигач авлига авбал "Төр буруутай", авлигачийг барьж хоривол "Төр буруутай" байж болохгүй.

Ө•Мөнхбат ‏@01mgl 

Авлигачдыг өршөөхгүй гэдэг байсан хүмүүс АТГ ажиллаад эхлэхээр үгүй гэх юм. Өршөөхгүйн тулд шалгах л хэрэгтэй. Буруугүй бол АТГ-ыг харин яахвэ?

Их тэнгэр ‏@Daambii 

АТГ мандтугай. Бузар булайтай тэмцэж байгаа ганц газар эднийх л байна.

ХҮНИЙ_САЙХАН_СЭТГЭЛ ‏@dovchoop 

АТГ ажлаа хийж байгаад татвар төлөгч би бээр туйлын баяртай байна.

Batmunkh ‏@ezenkhaan 

АТГ ДЭНДЛЭЭ ГЭЖ ЭНГИЙН ИРГЭД ХАШГИРААГҮЙ ШҮҮ 

KHELMERCH ‏@sobar1983 

Авлига авсан хэн нэгнийг шалгахаар араас нь бөөн өмөөрөгч хамгаалагчид гарч ирээд АТГ занан зүхэх юм. Бодвол сүлжээнд орсон байдаг байх даа

Норовсамбуу Гансүх ‏@gansukh2040 

Шийлэгдамба баригдсан гэнэ үү? Авсан, өгсөндөө өлзийтэй биш үйлдэл дээр нь барьдаг болж дээ. АТГ САЙН САЙН

Khatanbaatar ‏@KhatanbaatarP 

Эд материал, мөнгөн хэлбэрээр авлига аваагүй ч албан тушаалаа урвуулан ашигласан албан хаагчийг АТГ-д өгч шалгуулах хэрэгтэй шүү...

Amaraaliberty ‏@amaraaliberty 

Авлига авлаа гэх юм, авлигачдыг нь барихаар барилаа гэх юм. Яах ч ёстой юм?

Ухнаагийн ОРГИЛМАА ‏@martahgvi 

Авлига гэдэг маань улстөржөөд л явж байх ёстой юм биш үү. Ардын авлига гэж юу байх вэ.

хоточ банхар ‏@hotochbanhar 

Авлигачдыг өршөөхгүй шийдвэр гаргасан УИХ-ын гишүүдэд баярлав. Авлига бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг

Цэдо ‏@TsedoTsedo 

Авлига бол албан тушаалын хэрэг. Жирийн иргэний үйлддэг хэрэг биш!