Ө.Энхтөр: 2015 онд 401 холбогдогчийн 28-д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан

A- A A+
Ө.Энхтөр: 2015 онд 401 холбогдогчийн 28-д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ө.Энхтөр:
-Авлигатай тэмцэх газар 2015 онд хуульд заасан харьяаллын 345 үйлдэл, 410 холбогдогчтой 238 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллаага явуулсан. Эрүүгийн хэрэгт 410 хүн шалгагдсан. Эдгээр 410 холбогдогчоос 28 сэжигтэн, яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад 17.6 хувиар буурсан үзүүлэлт юм. Сүүлийн үед Авлигатай тэмцэх газрыг шалгасан хүн бүрээ барьж хорьдог, баривчилж саатуулдаг гэсэн санаа зорилготой гүтгэлэг, ташаа мэдээлэл гаргаж байгаа. Тэгвэл мөрдөн шалгах ажиллагааны албан ёсны тоо баримт ийм байна. 401 холбогдогчийн 28-д нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Авлигатай тэмцэх газар цагдан хорихоос бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээг авч ажилладаг. 

Авлигатай тэмцэх газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчийн асуултад өгсөн хариулт. 2016.02.19.